Categories
мэдээ соёл-урлаг

МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарчид төрийн соёрхол хүртээхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Шагнал гардуулах ёслол энэ сарын 4-нд Төрийн ордонд болох юм. Нэрт яруу найрагч П.Бадарч нь 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хvртсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *