Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баярын өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хадгалах, хэрэглэх хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй гурван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан устгаж, 18 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүлжээ.