Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг дүгнэх уулзалт боллоо

Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг дүгнэх уулзалтанд Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар тайлагнаж оролцлоо.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүх аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах гэсэн зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын билэлтийг хангуулахаар нийт 27 удаагийн хяналт шалгалт, таван удаагийн салбарын сургалт зохион байгуулсан байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 21 ААНБ-д нийт 11 албан шаардлага, 10 зөвлөмж хүргүүлэн ажилласан.

Мөн ажилтнуудад олгогдоогүй байгаа цалин хөлс, олговор, тусгай зориулалтын санд төвлөрүүлээгүй төлбөр зэрэг нийт 23861.6 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт долоон удаа тогтоосон байна.

Нийт 17 зөрчлийг хяналт шалгалтын явцад, албан шаардлага, зөвлөмжөөр 103 зөрчлийг арилгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөр 11880.0 мянган төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэн, 25 ажилтанд 11981.6 мянган төгрөгийн ээлжийн амралтын олговор олгуулжээ.

Төлөвлөгөөт шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт 77,3 хувь байсныг 81,1 хувь, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт 92,9 хувь байсныг 95,5 хувьд хүргэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчилгүй байгууллага хамт олон болгохын төлөө аян зохион байгуулж, иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчдын Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх гэсэн зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хоёр удаагийн сарын аяныг зохион байгуулж нийт 15 ажил төлөвлөснөөс 15 ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *