Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн хар тамхи оруулж ирснийг илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр 13.45 минутын орчимд гадаадын иргэн хар тамхи оруулж ирснийг илрүүлжээ. Тодруулбал, гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг цагдаа нар илрүүлж ажлын байран дээрээс нь баривчиллаа.

Нигерийн иргэн илгээмжээр хар тамхи оруулж ирснийг илрүүлжээ

Хар тамхитай тэмцэх газрын албаныхан 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Нидерландын Вант Улсаас гэсэн хаягтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг илрүүлж таслан зогсоосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *