Categories
мэдээ нийгэм

Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид хяналт шалгалт хийв

ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад 31 барилга байгууламжийг хамруулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжтой нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлжээ.

Илэрсэн зөрчил, дутагдлаас газар дээр нь 33 зөрчил буюу 19 хувийг арилгуулан үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 23, мэдэгдэл 1, танилцуулга 2, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ

ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад 31 барилга байгууламжийг хамруулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжтой нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлжээ. Илэрсэн зөрчил, дутагдлаас газар дээр нь 33 зөрчил буюу 19 хувийг арилгуулан үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 23, мэдэгдэл 1, танилцуулга 2, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *