Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэс агнасан этгээдүүдийг шалгаж байна

Энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар Цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээл нь барьсан байна. Дэлхийд нэн ховор амьтаны жагсаалтад орсон тус цоохор ирвэсийг “Приус 30” маркийн авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нарт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгагдаж байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх болон холбогдох бүх төрлийн зөрчлүүдийг нь шалгаж, хариуцлага ногдуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *