Categories
мэдээ спорт

Б.Батмагнай өнгөрсөн жилийн алдаагаа засч, хүрэл медаль хүртэв

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монголын хоёр тамирчин хоорондоо хүч үзэв. Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар өчигдөр Монголчуудын эчнээ танил тувагийн Начын Кууларт ялагдсан билээ. Ингээд хоорондоо медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд насаар ах Б.Батмагнай 4:2-оор ялав. Б.Батмагнай өнгөрсөн жил тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаа алдаагаа засч, шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.
XXX тэмцээнд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш манай таван тамирчин хүрэл медалийн төлөө барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *