Categories
мэдээ нийгэм

Э.Билгүүн: Гадны нөлөөгүй нас барсан гэсэн мэдээллийг өгсөнд харамсаж байна

Зүүнбаянгийн цэргийн ангид амь насаа алдсан байлдагч А-гийн хэргийн өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.

Хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Э.Билгүүн: Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга амь насаа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр хэргийг “золгүй явдал” хэмээн мэдээлж байгаа нь хууль бус бөгөөд олонд ташаа мэдээлэл хүргэж буйд харамсалтай байна гэлээ.

.
Камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол гүйлгэж, зодсоны дараа өрөөнд орж ирж хувцсаа өлгөөд ухаан алдаад унах үед талийгаачийг чирээд камертай бүсээс аваад явжээ. Үүнээс хойш цаг гаруй хугацаанд хаана байсан нь тодорхойгүй. Харин цаг гаруй хугацааны дараа цэргийн ангийн эмчийг үзэхэд нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагаас А-г гадны нөлөөгүй нас барсан гэсэн мэдээллийг өгсөнд харамсаж байна.

Өмгөөлөгч нар өчигдөр Эрдэнэт хотод очиж талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, цогцосыг харсан. Ингэхэд нуруун хэсэгт нь үүссэн байсан хүүрийн толбо биш, гадны нөлөөллөөр үүсэх боломжтой гэж үзэж байна. Хөлний шилбэ хөхрөлттэй, баруун мөрний дээд хэсэгт шарх сорвитой, баруун гар гадны нөлөөтэй шалбарсан шарх сорвитой байсан” гэв.

Мөн .

Ахтайгаа утсаар ярихдаа ч дарамт их байгааг хэлж байсан бөгөөд энэ цэргийн ангид өмнө нь мөн л дарамт, зодууртай холбоотой хэрэг гарсан. Дарамтлуулснаас болоод хөлийн хуруугүй болсон хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Энэ хэрэг яаж шийдэгдсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна гэдгийг хэлсэн юм.

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн: “Биеийн зарим хэсэгт гадны нөлөөтэй үүссэн шарх, сорви байсан. Талийгаач амьсгалын дутагдалд ороод бахардсан байхад нь баашилж байна гээд зодсон байгаа. Энэ нь амь насаа алдахад нь нөлөөлсөн. . Цэргийн ангийн камерт бичигдсэн бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргасан.

Талийгаач айлын бага, хоёр ахтай. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. .

Цаашид уг асуудалд өмгөөлөгчдийн зүгээс хүний амь насыг хохироосон цэргийн ангийн албан хаагч шүүхээр ял шийтгэлээ хүлээх хүртэл хуулинд заасан бүх арга хэмжээг авч ажиллаж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *