Categories
мэдээ нийгэм

Халамжийн санхүүжилт орж ирээгүй гэв

Халамжийн мөнгө авах гэсэн иргэдийн дарааллын талаар Төрийн банкнаас тайлбар гаргажээ.

Уг тайлбарт “2019 оны 1 дүгээр сарын Нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банкинд орж ирээгүйгээс үүдэн салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэд дараалал үүсгэж байна. Дээрх үүссэн нөхцөл байдал нь Төрийн банкнаас шалтгаалаагүй бөгөөд санхүүжилт орж ирсэн даруй иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн байна. Мөн Капитал банк болон бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж байгаа нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна. Иргэд та бүхнийг банкны салбарт удаан хүлээлгэхгүй байх зорилгоор Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон ЭНЭХҮҮ фэйсбүүк хуудас, Гялсбанкны аппликэйшнаар дамжуулан аль дүүрэгт, ямар төрлийн халамж орсон талаарх мэдээллийг тухай бүр нь хүргэж байх тул та бүхэн зөвөөр ойлгож соёлтой үйлчлүүлнэ үү” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *