Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар өсчээ

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 402 удаагийн объектын гал түймэр гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 8 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 204 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10.1 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 81.25 хувиар буурсан байна. Нийслэл хотод нийт 254 удаагийн гал түймэр гарч 0.46 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 148 удаагийн гал түймэр гарч 0.78 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 1884 байгууллага, аж ахуйн нэгж, 17771 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7854 зөрчил дутагдал илрүүлэн, 3698 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 395 заавал биелүүлэх албан шаардлага, 387 мэдэгдэл, 25 танилцуулга, 42 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 1 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 8.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 127 удаа, дадлага 117удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 106 удаа сэрэмжлүүлэг явуулсан.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 45 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 52 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 131 гал буюу 32.5 хувь,

Цахилгаанаас 77 гал буюу 19.2 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 61 гал буюу 15.2 хувь,

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 60 гал буюу 14.9 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 35 гал буюу 8.7 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 22 гал буюу 5.5 хувь,

Гагнуур, паялник, бамбараас 6 гал буюу 1.5 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 3 гал буюу 0.74 хувь,

Бусад шалтгаанаас 3 гал буюу 0.74 хувь,

Технологийн горим зөрчснөөс 2 гал буюу 0.49 хувь,

Архидан согтуурснаас 1 гал буюу 0.24 хувь,

Санаатай үйлдлээр 1 гал буюу 0.24 хувь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,2 хувиар буурчээ

Нэг. Объектын гал түймрийн нөхцөл байдал:

Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын байдлаар объектын гал түймэр нийт 2520 удаа гарч 13.4тэрбум төгрөгийн хохирол учирч, 49 хүн нас барж, 27 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1157гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 613 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 7.2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 64,5 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1647 удаагийн гал түймэр гарч, 3.4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 873 удаагийн гал түймэр гарч 10 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 14546 байгууллага, аж ахуйн нэгж, 83875айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 73146 зөрчил дутагдал илрүүлэн, 30755 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4016 заавал биелүүлэх албан шаардлага, 5158 мэдэгдэл, 210танилцуулга, 664 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 77 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 138. 9сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1733 удаа, дадлага 1358 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1801 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 396 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 416 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 688 гал буюу 27,3 хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 552 гал буюу 21,9 хувь,

Цахилгаанаас 445 гал буюу 17,6 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 244 гал буюу 9,6 хувь,

Бусад шалтгаанаас 171 гал буюу 6,7 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 148 гал буюу 5,8 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 145 гал буюу 5,7 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 53 гал буюу 2,1 хувь

Гагнуур, паялник, бамбараас 26 гал буюу 1,03 хувь

Архидан согтуурснаас 14 гал буюу 0,5 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0,5 хувь

Санаатай үйлдлээр 11 гал буюу 0,43 хувь,

Байгалийн үзэгдлээс 5 гал буюу 0,19 хувь

Технологийн горим зөрчсөнөөс 2 гал буюу 0,07 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,07 хувь


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар буурчээ

2017 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 600 удаа гарч, 2,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 4 хүн нас барж, 13 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 328 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 74 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 2,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19,0 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 11,3 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 407 удаагийн гал түймэр гарч, 718,1 сая төгрөгийн хохирол, орон нутагт 193 удаагийн гал түймэр гарч, 1,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

Энэ хугацаанд 3651 байгууллага, аж ахуйн нэгж, 26575 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 23693 зөрчил дутагдал илрүүлэн, 8093 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1096 заавал биелүүлэх албан шаардлага, 939 мэдэгдэл, 69 танилцуулга, 111 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 30 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 28,9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 349 удаа, дадлага 234 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 225 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 15 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 9 удаа орж ажиллав.

СУРГАЛТ, БЭЛТГЭЛИЙН ТАЛААР

Объектын гал түймрийн талаар:

Улсын хэмжээнд 2017 оны эхний 2 дугаар сарын байдлаар Гал түймэр унтраах аврах ангиуд, гал түймрийн 600 дуудлага хүлээн авсанаас 404 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 383 удаа, 2 тасгийн хүчээр 12 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 9 удаа, үүнээс 291 гал түймрийг 30 минутанд, 55 гал түймрийг 30-60 минутанд, 57 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 1111.05 тн ус, 328 л хөөс, 14.308 литр шатахуун зарцуулж, 75 эрдэнэт хүний амь бие, 107 барилга, байшинг авран хамгаалсан байна.

Гамшиг, ослын талаар:

Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 70 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 415 албан хаагчийн бүрэлдэхүүн, 64 автомашинтай гарч гамшгийн голомтод 392 цагийн үүрэг гүйцэтгэж, 2329 литр шатахуун зарцуулж, 372 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Шүүлэг авсан талаар:

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 2, салааны тархалтын сургууль 369, өдөр тутмын дасгал сургууль 3029, мэргэжлийн чиглэлээр 745, албаны чиглэлээр 418 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 51.029 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 278, шуурхай карт 289-д баяжилт хийн тодотгож Бие бялдарын шалгуур үзүүлэлтээр /давхардсан тоогоор/ онц 574, сайн 644 дунд 309, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 985, сайн 1321, дунд 824, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 1302, сайн 894, дунд 1040, гал унтраах дүрмээр онц 1040 сайн 1256, дунд 837 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *