Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургуульд Азербайжан улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах хөтөлбөр зарлагдсан байна.
Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр (бакалаврын зэрэг) Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс
Материал хүлээн авах хугацаа: 2019 оны нэгдүгээр сарын 04-21-ний өдрийн 16:00 цаг хүртэл Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын бичиг хэрэг
Бүрдүүлэх материал:
- Цахим үнэмлэх /хуулбар/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбар/
- Ерөнхий шалгалтын батламж
- Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/
- Сургуулийн тодорхойлолт
Тавигдах шаардлага:
- Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд байна. /18-аас дээш насны/
- Их, дээд сургуулийн голч оноо 3.0 ба түүнээс дээш байх, тодорхойлолтоор баталгаажуулна.
- Физик, Математикийн хичээлийн жилийн эцсийн дүн А үнэлгээтэй мөн элсэлтийн шалгалтын дүн 650 онооноос дээш байх холбогдох материалуудаар баталгаажуулна.
- Англи, Орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх /бүрэн дунд боловсролын гэрчилгээний гадаад хэлний хичээлийн дүн “A” байх, IELTS TOEFL оноотой бол хавсаргаж болно./
- Эссэ бичих /тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн 800 үгтэй/
Сонгон шалгаруулалт:
- Газрын тос, хийн боловсруулалтын мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2 оюутныг сонгон шалгаруулна.
- Эссэ бичлэг, өргөдөл, бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулна.
- Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Холбоо барих утас: 99849591
Email: sukhee.temuulen@gmail.com
Эх сурвалж: Эрчим хүчний яам