Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд 11 цагаас эхлэх байсан боловч хойшиллоо.
Тодруулбал “Э.Бат-Үүлийн өмгөөлөгчийн биеийн байдал муудсан байна Тиймээс хүндэтгэх шалтгааны улмаас хоёр талын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна.
Шүүх хурал Хоёрдугаар сарын 11 -нд болохоор болжээ.
Хэргийг сануулахад “АТГ-аас өнгөрсөн хугацаанд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ”.