Categories
мэдээ нийгэм

​Цагдаагийн ерөнхий газраас өдөрлөг зохион байгууллаа

Хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэв

Цагдаагийн ерөнхий газраас “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” өдөрлөг зохион байгууллаа. Сүүлийн 10 жилийн судалгаанаас үзвэл манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707 бүртгэгджээ. Мөн 2018 онд улсын хэмжээнд 36220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ. Энэ нь цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.

Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа аж. Гэвч хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор онол, практикийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг практикт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *