Categories
мэдээ нийгэм

НЭМГ-аас гадаадын орнуудад сургалт семинарт оролцсон байдал /2018 он/

1.Нийслэлийн Засаг даргын A/290 тоот захирамжаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-11 хооронд

НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар БНЧУ-ын Прага Хотод Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, Техникийн Хамтын ажиллагааны Монгол Чехийн Засгийн Газар хоорондын комиссын VII хуралдаанд албан томилолтоор оролцов.НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар нь Монгол улсын Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНЧУ-ын Прага Хотод Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, Техникийн Хамтын ажиллагааны Монгол Чехийн Засгийн Газар хоорондын комиссын VII хуралдаанд оролцох албан томилолтын хугацаанд БНЧУ-ын Эрүүл мэндийн сайд, дэд сайд Радек Полицар, Адам Войтех, Эрүүл мэндийн хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд сайд Яадек Полица албан уулзалт хийсэн. Уулзалтын явцад БНЧУ-ын Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийг дэмжих зорилгоор хандив тусламж өгөх эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх болон нэн тэргүүнд Улаанбаатар хотын эмнэлгүүдэд техник тоног төхөөрөмж ханган нийлүүлэхээр санал солилцов.

Уулзалтын үр дүнд:

-Эрүүл Мэндийн даатгалын систем түүний үр нөлөө нь иргэддээ хүрч үйлчилж байгаа тогтолцоо нь Монгол улсад нэвтрүүлэх

-Цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр эмч, сувилагч эмнэлгийн ажилчдыг сургалтанд хамруулж туршлага солилцох

-Эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэн тусламж авах

-Эрүүл мэндийг дэмжих зорилгоор хандивлагч байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр хамтарч ажиллах

2.Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулган:

Нийслэлийн Засаг Даргын А/948 2018.10.08 тоот захирамжаар НЭМГ-ын дарга Л. Төмөрбаатар нь Филиппин улсын нийслэл Манила хотодДэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулганд 2018 оны 10 дүгээр сарын 8 аас 12ны хооронд албан томилолтоор оролцов.


Уг чуулганд Эрүүл Мэндийн сайд Д. Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгч нар оролцов. ДЭМБ-ын Бүсийн түвшинд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж байгаа бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулан, Гишүүн орнуудтай харилцан туршлага солилцох, ДЭМБ-ын зүгээс батлах тогтоол, шийдвэрүүдэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх болон бүсийн захирлын сонгууль болсон нь онцлог байв. Энэ жилийн сонгуулиар Япон улсын докторТакаши Касай сонгогдон2019 оны нэгдүгээр сараас эхлэн захирлаар томилогдон ажиллахаар боллоо.

Чуулганаар хэлэлцсэн эрүүл мэндийн үндсэн 5 асуудалууд нь:

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ, менежментийгсайжруулах;

-Эмнэлгийнтусламж үйлчилгээгсайжруулахадцахимэрүүлмэндийг хэрэглэх

-Тогтвортой хөгжлийн зорилтуудад эрүүл мэндийн хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх

-Халуун орны өвчнтэй тэмцэх

Сэргээн засах, нөхөн сэргээх үйлчилгээг бэхжүүлэх зэрэг нь монгол улсад ч хэлэлцэж хэрэгжүүлж болох асуудалууд юм. Эдгээр асуудалыг хэрэгжүүлж илүү үр ашигтай үр дүнд хүрэхийн тулд бид хариуцлагатай байж бусад бүс нутгийн хэмжээнд ДЭМБ-ын Хамтын ажиллагааны хамтрагч байгууллагуудтай хамтран ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *