Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн гэж хэвлэлүүдээр мэдээлсэн. Харин энэ талаар ХНХЯамны сайд С.Чинзориг “Хэрэв 0-5 настай хүүхэд нь өвдсөн бол эцэг эхэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох санал гарсан. Энэ асуудлыг Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон манай яам хамтарч хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж болно. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй” гэсэн тайлбарыг өгөв.