Сар гэрэлтэй талдаа фаренгейтийн 260 хэм хүрч халдаг бол сүүдэртэй талдаа -280 хэм хүрч газар билээ. Гэхдээ хятадын үндэсний сансрын захиргааны алба дэлхийгээс 384.403 км зайд хөвөнгийн үрийг Chang’e-4 тариалангийн хавтан дээр суулгасан нь нахиалж өөр гариг дээр ургасан анхны амьд бие болжээ. “Бид ирээдүйд сансарт оршин тогтнохыг хичээж ажилладаг. Төмөр намгархаг орчинд эдгээр ургамлын өсөлтийг судлах нь биднийг сансрын ирээдүйн амьдралыг бий болгох үндэс суурийг тавих боломжийг олгоно” гэж туршилтыг тэргүүлсэн эрдэм шинжилгээний ажилтан Лю Ханлоны хэлснийг “South China Morning Post”-д онцолжээ. Хятадын Синхуа агентлагийн мэдээгээр газрын хяналтын төвийн зүгээс уг төслийг “Chang’e-4” нэгдүгээр сарын 3-нд сарны хажууд газардсан. Chang’e-4тариалангийн хавтан ургамал ургах боломжийг олгохын тулд саран тавцан дээр байгалийн гэрэл чиглүүлж, зөгийн бал, arabidopsis (байцааны төрлийн жижигхэн, цэцэглэдэг ургамал)-хүчил болон хөвөнгийн үрийг байрлуулсан гэж Лю Ханлонг хэлжээ. Организмууд эцэстээ энгийн жижиг биосферын үндэс суурийг бүрдүүлж чадна гэж тэрээр найдаж байна.
Б.ЦЭНДСАЙХАН