Categories
мэдээ улс-төр

Хотын даргад нэр дэвшигчдийн санал хураалт дуусч, тоолж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нараас асуулт асууж, үг хэлэх төлөөлөгч байгаагүй тул шууд санал хураалт болж, төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өглөө.

Таван хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс одоо санал тоолж байна.Санал хураалтын дүнг гарсны дараа НИТХ-аас Ерөнхий сайдад зөвшилцөхөөр хүргүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Амарсайханы танилцуулга

С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй. 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан.

  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
  • 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
  • 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
  • 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Мөнхчулууны танилцуулга

С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академийг Төрийн удирдлагын докторантаар төгссөн.

  • 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
  • 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
  • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,
  • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
  • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *