Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өгнө

Image result for НИТХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа НИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж эхэллээ. Уг хурал үдээс өмнө 11:30 цагт эхэлсэн ч НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Сая НИТХ-аас Тооллогын комисс байгуулах тухай санал хурааж МАН-ын бүлгээс дөрөв, АН-ын бүлгээс нэг төлөөлөгчийг багтаан таван хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулжээ. НИТХ-ын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өгөх бөгөөд санал хураалтын дараа дүнг гаргаад Ерөнхий сайдад хүргүүлнэ.

Тооллогын комиссын гишүүдэд

  1. Д.Баярсайхан
  2. Ц.Сандаг-Очир
  3. Б.Сүхбаатар
  4. Ц.Одонтунгалаг
  5. Э.Бат-Амгалан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *