Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 53 хувиар хэтэрлээ

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Манай улсад томуугийн А хүрээний H1N1 вирус 11 аймаг болон нийслэлд дэгдээд буй. Өнөөдрийн байдлаар улирлын томуу лабораторийн шинжилгээний 40 хувийг томуу эзэлж байна. Өвчний амбулторийн үзлэг харьцангуй бага байгаа ч хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол нэмэгдсээр буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтрээд буй аж. Эмнэлгүүд орны зохицуулалт хийж байгаа ч байдал хүндэрч буй гэнэ. Цаашид цагаан сарын баяртай холбогдуулан томуугийн нөхцөл байдал, орны ачаалал хүндрэх төлөвтэй байгааг ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Томуугаар өвдөж, хүндэрсэн хүүхдүүд ЭХЭМҮТ-д ихээр ирж буйг н.Цэвэгмид эмч хэллээ. Тус төв нэг тасгаа хааж, амьсгалын замын эмгэгтэй хүүхдүүдийг авч байна. Яаралтай тусламжаар ирж буй хүүхдүүд 39-40 хэм хүрч халуурсан, бөөлжиж суулгасан, нүдний салс үрэвссэн, хоолой үрэвсэн шинж тэмдэгтэй байгаа аж. Тиймээс хүүхэд халуурч эхэлмэгц өрхийн эмчид үзүүлж, гэрийн нөхцөлд дулаан байлган, халуун хоол хүнс хэрэглэх, илүү хөлөргөж, шингэн их уулгах шаардлагатай байгааг эмч анхааруулж байна.

2019 он гарсаар хоёр аймагт амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас хоёр хүүхэд эндсэн байна. Дэлхийд жилд нэг тэрбум хүн улирлын томуугийн халдвар авч, 650 мянган хүн энэ өвчнөөр нас бардаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *