Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраасагаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хууль журмыг хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны уулзалтыг өнөөдөр Баянзүрх дүүрэгт хийж байна.
Тус уулзалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон 28 хорооны Засаг дарга, албаны бусад хүмүүс оролцож байна..
Дашрамд, дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн дунд сургалт, өдөрлөгийг зохион байгуулж, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх дэвшилтэт технологиудыг танилцуулсан үзэсгэлэн худалдааг гаргасан юм.
Уулзалтын үеэр НМХГ-аас агаарын бохирдлын эсрэг хийж гүйцэтгэсэн ажил болон 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, харилцан санал зөвшилцөж байнахэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.