Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

Image result for л.оюун-эрдэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 23.30 цагт 19 гишүүнээс 12 нь ирснээр эхэллээ. Байнгын хороогоор Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Гэвч 00:45 цаг хүртэл хуралдсан байнгын хорооны хуралдаанд гишүүдийн хийсэн мэдээлэл сонирхолтой байлаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат нар бие биенээсээ уучлалт эрсэн юм.

Л.Оюун-ЭРдэнэ: “Өнөөдөр иргэдээ хүндэтгэж, гадаа суулт хийж буй иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргаж байгаа юм байна гэж ойлголоо, танд талархал илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл яаж эргэн очиж жагсагчдыг тараах вэ гэдгээ бидний хувьд мэдэхгүй, тухайн үед шоконд орсон байсан. Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна. Хүлээж авна уу гэж хүсч байна. Бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдалтай зөрчилдсөн учраас жагсаал дээр болсон нөхцөл байдлыг харгалзан тийм зүйл болсон гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Танд бас баярлалаа. Хувь хүнд зориулж хууль батална гэдэг тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа, бусад зүйлтэй холбоотой гэдэгтээ одоо хүртэл би санал нэг байна. Одоо хүртэл танд өөрөө өргөдлөө гаргах боломжит хувилбар байгаа. Та бол УИХ-ын дарга, түүхэн хүн. Тэгэхээр үүнийг бодолцож заавал энэ хуулийг хэлэлцэлгүй шийдэх хугацаа байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Ямар ч байсан хуулийн хугацаанд энэ асуудал шийдэгдээд явах юм байна гэж ойлголоо.” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *