УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр нууц санал хураалгахад хуралдаанд 58 гишүүн оролцож 67.2 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.