Categories
мэдээ улс-төр

Халдашгүй байдлын дэд хороо маргааш дахин хуралдана

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалт болон Хуульзүйн байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн байсан ч дэд хорооны хуралдааны шийдвэр гараагүй учраас ийнхүү товлогдсон байнгын хорооны хуралдаан маргааш болтол хойшиллоо. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг тухайн гишүүн өөрөө байхгүй бол хэлэлцэж болохгүй бөгөөд УИХ энэ асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Солтаныг маргааш өглөө гэхэд ирсэн байхыг УИХ-ын Тамгын газраас мэдэгджээ. Халдашгүй байдлын дэд хороо маргааш дахин хуралдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *