Монгол Улсын УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 100 хувь дэмжснээр чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж байна. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулах гишүүнээр О.Баасанхүүг томилсноор Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа.