Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр/01.07/ хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг-ын жингийн барилдаан явагдаж, улсын аваргууд тодорсон юм.

Ингээд медаль хүртсэн тамирчдын мэдээллийг хүргэе.

Эмэгтэй 70 кг

1. Ц.Батцэцэг /Эрч/
2. А.Оюунгэрэл /Хангарьд/
3. С.Лхагвадулам /Сүлд/
3. М.Даваасүрэн /Боржин/

-78 кг

1. О.Мөнхцэцэг /Сүлд/
2. Ш.Сэржмядаг /Алдар/
3. Б.Сайнбуян /Хүч/
3. Г.Долгорлхам / Сүлд /

+78 кг

1. Э.Гандиймаа /Хилчин/
2. А.Адьяасүрэн /Хүч/
3. Б.Мөнхтуяа /Хилчин/
3. М.Ууганжаргал /Женко/

Эрэгтэй 81 кг

1. О.Ууганбаатар /Сүлд/
2. Б.Гаажадамба /Женко/
3. Б.Алтансүх /Хурд/
3. Ц.Жанлавцогзол /ДЛЖ/

90 кг

1. Э.Мөнхжаргал /Сүлд/
2. Х.Цагаанбаатар /Эрч/
3. Д:Сандуйжав /Алдар/
3. Н.Баатархүү /Эрч/

-100 кг

1. Б.Серик /Сүлд/
2. Д.Цэрэнням /Хилчин/
3. Г.Алтанбагана /Алдар/
3. Г. Түвшинжаргал /Хилчин/

+100 кг

1. О.Цэцэнцэнгэл /Эрч/
2. Б.Тэмүүлэн /Женко/
3. С.Бат-Орших /Жүдо академи/
3. Х.Цогтгэрэл /Алдар/


УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин “Буэнос Айрес-2018” хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *