“Хохирогчдын холбоо” ТТБ нэгдүгээр сарын 10-нд болох МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн тайван жагсаалд нэгдэхийг уриалж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ талаар “Хохирогчдын холбоо” ТТБ-ын гишүүн Оюунцэцэг “ УИХ-ын дарга М.Энхболд та алхаа орхиод, Монгол төрийг гацаанаас гаргаж өг”.
Чөлөөт сэтгүүлч Б.Хандсүрэн “Өнөөдөр Монголчууд бидний амьдралд, Монголын төрд үүсээд байгаа энэ асуудалд иргэн бидний буруу ч байгаа. МАНАН биднийг цөлмөж байгааг мэдсээр байж юу ч хийлгүй,эсрэгээрээ бүр итгэж дэмжиж суусан. Харин одоо бид хийсэн алдаагаа залруулж Монголын төрийг М.Энхболд тэргүүтэй хүмүүсээс цэвэрлэх хэрэгтэй” гэв.
Энэ үеэр“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо” нийт 40 мянган багш нар,эцэг эх сурагчдыг маргаашийн шагсаалд оролцохыг уриалав.
Б.Цэндсайхан