Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталжээ. “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ” нь шуурхай, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гэсэн гурван шаттай байх юм. Журам батлагдснаар гамшгаас учирсан хохирлыг шуурхай, бодитой тооцож, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, гамшгийн үеийн яаралтай тусламж болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжирч, хойшлуулшгүй сэргээн босголт болон хөгжлийн төлөвлөлтийн үр дүн нэмэгдэнэ. Мөн гамшгийн статистик мэдээг боловсруулах, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг хэмжих боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *