Categories
мэдээ нийгэм

Олон улсын цэнгээнт бүжгийн тэмцээн Монголд болно

Дэлхийн цэнгээнт бүжгийн холбоо хоёр жилд нэг удаа Олон улсын “А” зэрэглэлийн цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнийг ирэх тавдугаар сард Монгол улсад зохиохоор болсон байна. Уг тэмцээнийг “Гэрэлт хүсэл” урлагийн нэгдэл хариуцаж ажиллах бөгөөд энэ удаагийн наадамд Сингапур, Тайланд, Япон, Герман зэрэг 15 гаруй орны бүжигчид оролцох хүсэлтээ ирүүлжээ. Харин монголоос оролцох баг, тамирчдыг гуравдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *