Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Прокуророос Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалгах хүсэлт тавьжээ

Ерөнхий Прокуророос Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. Уг асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг хуралдуулахаар болсон боловч гишүүдийн ирц бүрдээгүй аж. Холбогдох хуулийн дагуу бол прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн хэлэлцэнэ шийдвэрлэх ёстой. Прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор эхлэн хэлэлцэж, саналаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах хуулийн зохицуулалттай юм байна. Мөн маргааш 11:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар тов зарлаад байгаа юм. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын таван гишүүн харъяалагддаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *