Улсын дээд шүүх I сарын 7-ны даваа гаригт намуудын дүрэм болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. “Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийн шинэчлэн бүртгүүлэх” хүсэлт болон МАН-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ч мөн хэлэлцэх юм байна. Мөн “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдан нь товлогджээ.