Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэжээ. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх 892 дуудлага мэдээлэл хүлээн авч, 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэжээ. Зам тээврийн ослийн улмаас таван хүн амь насаа алдаж, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас амь гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ. Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгджээ. Ослын 60 хувь нь орон нутгийн замд гарчээ. Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна.
Categories