Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, хотын даргын томилгоог хэлэлцэх байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Ингээд өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар болж, хотын шинэ даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хурал хойшиллоо. Хурал чухам хэзээ үргэлжлэх нь тодорхойгүй байна. НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй байна гэдэг үндэслэлээр хурал хоёр дахь удаагаа хойшлоод байна.