Categories
мэдээ нийгэм

​Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларнa

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 31-нд говийн нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, нэгдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *