Categories
мэдээ спорт

Оюуны спортын тамирчид багаараа хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгт 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 21 орны 260 гаруй тамирчид гурван өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулав. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа III байрт орлоо. Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр БНХАУ-ын өсвөрийн тамирчин Wei Qinru 7947 оноогоор 2018 оны Ой тогтоолтын Дэлхийн аварга болов. Монголын Оюун Ухааны Академи, ОУ-ын Их Мастер, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар ОУ-ын Их Мастер Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо. Мөн Ой тогтоолтын спортын Их Мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон Улсын Мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар тус тус хангаж Дэлхийн холбооны шинэхэн мастерууд болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *