БНСУ-ын Инчёны олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр /2018.12.21/ 13.20 минутад Улаанбаатар руу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц замынхаа дундаас буцаж, ослын буулт хийсэн гэх мэдээлэл байсан юм. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба залруулга гаргажээ. Залруулгад “Нисэх үед онгоцны дугуйны хаалт дутуу хаагдсан гэрлэн дохио ассан тул буцаж буугаад сэлбэж янзалсан. Одоо 19.00 цагаас ниснэ. Утаа, угаар гараагүй. Ослын буулт хийгээгүй” гэсэн байна.