УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Төрийн үйл ажиллагаа хууль тогтоох үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.УИХ-ын зарим гишүүд зориудаар ирцээ бүрдүүлэхгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажилагаа хуулийн дагуу байх ёстой. Өчигдрийн хурлаар МАНАН гэдэг үзэгдлийг М.Энхболд надтай холбож ярьсан. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлыг өчигдөр бас ярилаа. Энэ хэргийг олон удаа шалгасан. Одоогоор Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа. Удахгүй үнэн худлыг тодорхой болгох байхаа. Ц.Нямдорж намайг Эрдэнэтийн 49-ийн хувийг хамгаалаад байгаа юм шиг ярьсан . Энэ бол худлаа ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн намайг огцруулах шаардлагыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцээд санал дүгнэлтээ гаргаж өгөөч хэмээн шилжүүлсэн байгаа. Би аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан. Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна.Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон. Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэсэн. Би тэдэнд хариулт өгсөн. Гэвч миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй” гэв.