УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, ХХААХҮ-ын сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах болон ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Мөн Ашигт малтмалын тухай, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Мөн энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай горимоор мэдээлэл хийх бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт”-ын талаар танилцуулах юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагт сонсоно.
Categories