Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 20-нд болох үйл явдал

10.00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн (Дүнжингарав) салбарт төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” үйл ажиллагааны нээлт болно.

10.00 цагт “Кэмпиский Хаан Плас” зочид буудалд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон Улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх 12 дугаар уулзалт болно. Утас: 88054040

10.00 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн ёслол болно. Утас: 99051096

11.00 цагт Төрийн ордонд Сангийн яам, Азийн хөгжлийн банк хооронд “Орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх”, “Орлогод нийцсэн 10 мянган өрхийн орон сууц барих”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулах” гэрээнд гарын үсэг зурна.

10.00 цагт “Бөмбөгөр” худалдааны төвд гарааны бизнес эрхлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтарсан “BOX Co-trading space” хамтын худалдааны цэгийн нээлт болно. Утас: 86080010

11.00 цагт “Holiday Inn” зочид буудал “Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99109723, 91992520

11.00 цагт МҮХАҮТ-д мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аж ахуйн нэгжүүдэд дадлагажуулах, ажилд зуучлах зорилго бүхий МҮХАҮТ-ын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийн нээлт болно. Утас: 99090339

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтыг өөрчлөх зөвлөмж боловсруулсыг холбогдох байгууллагуудад танилцуулж, ХЗДХЯ-нд хүргүүлэх арга хэмжээ болно.

11.00 цагт Монголын Залуучуудын Холбоонд шилдэг оюутан шалгаруулах “Алма-Матер-2018” ёслол болно.

11.00 цагт МҮЭХ-ноос багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн нэмэгдлийн талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас: 99027019, 88007709

11.30 цагт Монгол III сургуулийн гадна талбайд тус сургуулийн сурагчдын өрнүүлсэн “Амьдралд өнгө нэмье” зорилтот аяны хүрээнд орон гэргүй иргэдэд гэр бэлэглэх ёслол болно. Утас: 95979820

11.40 цагт ЦЕГ-ын төв байрны дэргэд Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлт болно.

13.00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд харааны бэрхшээлтэй иргэдийн ашигладаг компьютерийн “NVDA” програмын монгол хэл дээрх хувилбарыг танилцуулна.

18.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “АЛУНГОО-2018” цомын эзнээр шалгарсан 13 бүсгүйд шагнал гардуулах ёслол болно. Утас: 88725000, 99039343

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *