Categories
мэдээ нийгэм

Есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин” зоогийн газарт ажиллаж байсан нийт есөн хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, тухайн өдрийн 00:54 цагт цагдаагийн байгууллагад “угаартлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн тус газарт очиход ажилчин 19-47 насны есөн хүн утаанд хордож угаартсан байдалтай байсан аж. Дээрх ажилчид түргэн тусламжийн машинаар яаралтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор тус газрыг МХЕГ, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд нөхөн үзлэг хийж байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *