Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана” хэмээх нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн Л.Болд: Надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна хэмээн “Улс төр” нүүрт ярижээ.

Энхбатын Бархассүрэн: Соробан сампингаар хичээллэж эхэлснээр математиктаа улам сайжирсан хэмээн “Дуулгах сонин” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нар УИХ-ын залуу гишүүдийг турхиран, хооронд нь сөргөлдүүлж өнөөдрийн мухардалд оруулж байна гэв.

“Баримт, үйл явдал” нүүрт Биткойноор төлбөрөө хийсэн хар тамхи, хүний наймааны гэмт хэргийг илрүүлэх бараг л боломжгүй гэв.

Д.Уламбаяр: Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг дүгнэлээ хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Танайд өнжье” нүүр Дэлхийн Монголыг дотроо зураглаж яваа Б.Отгонзулынд өнжив.

Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү: Улсын цол хүртэх эсэхээ мэдэхгүй байна. Над руу албан ёсоор мэдэгдээгүй хэмээн “Спорт” нүүрт өгүүлжээ.

“Ардын цолтон” нүүрт Монгол Улсын ардын жүжигчин, СУИС-ийн багш А.Долгор: “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” дуурийг Халхын голын ялалтын ойд зориулсан хэмээн ярилаа.

2019 оны хамгийн өндөр хүлээлттэй 10 кино хэмээн “Кино” нүүрт бичсэн байна.

“Шүүмж” нүүрт “Алтай” туужаараа арслангуудын дэвжээнд дэлсэн “эрийн хуйх” хэмээн Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсан бичжээ.

Анагаах ухааны доктор, профессор Готовын Чойжамц: Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ “чулуу” болгож, өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ баялагаас монголчууд хүртэх хэрэгтэй байна гэж “Энэ тухай” нүүрт өгүүлэв.

Ардчилсан намаас Жо Байден ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай “гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *