Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад хүлээлгэсэн тогтоолыг АНУ-ын Конгрессын Сенатын танхим өнгөрсөн пүрэв гарагт баталжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, тогтоолыг санал нэгтэй баталсан байна. Түүнчлэн тогтоолд сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бүх хүнийг хариуцлагад татан оролцуулахыг Саудын Арабын эрх баригчдад уриалжээ. Уг тогтоол нь тунхагийн шинжтэй бөгөөд түүний зүйл заалтуудыг заавал биелүүлэх шаардлагагүй аж.