Categories
мэдээ нийгэм

Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандахыг зөвлөлөө

ГССҮТ-ийн Гар сарвуу бичил мэс заслын тасгаас нэгэн сэрэмжлүүлгийг гаргажээ. 21-р зуунд шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ цаг үед бариачид итгэж эд эрхтнээрээ хохирох цаг хугацаа алдах явдал нийгэмд одоог хүртэл цөөнгүй байсаар байгаа аж. Тодруулбал, “Гэмтсэн зөөлөн эд, хугарсан ясыг барьж эдгээнэ гэсэн бариач нар дээр очиж эмнэлгийн яаралтай тусламж авалгүй удсанаас болж эрүүл мэндээрээ хохирч байна.Үүний үр дүнд цөөнгүй хүмүүс гар, хөл саажих, цаашлаад мөч тайрагдах, амь насаа алдах хүртэл хүндрэл учирч байгаа тул нэгэн байдлаар гэмтсэн бол нэн тэргүүнд эмчид хандана уу” гэжээ. Доорх гарын зурагт бариач хугаралтай ясыг эвлүүлж чиг тавьсан гэх боловч хугарал огт эвлээгүй бөгөөд нэмж зөөлөн эдэд маш их хэмжээний хөнөөл үүсгэжээ. Мөн бариач, бөө, лам нараас болж жилд олон мянган хүн амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Ялангуяа хавдрын тохиолдлуудад ардын эмчилгээ, тан өгч эдгээнэ гэж амлаад олон хүний амь насыг эрсдэлд оруулдгийг мэргэжлийн эмч нар анхааруулдаг. Хавдартай хүмүүс олон сарын турш ардын уламжлалт эмчилгээний тан ууснаар өвчин үсэрхийлэл өгч эмчилгээгүй шатандаа очдог тохиолдол олон гардаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *