Categories
мэдээ спорт

Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно

Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан дэлхийн аваргуудын нэрэмжит, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулна.

Тус тэмцээн энэ сарын 16,17-нд Спортын төв ордны “А” зааланд болох бөгөөд эрэгтэй 62 кг, эмэгтэй 60 кг гэсэн жингийн ангиллаар шилдгүүдийг тодруулна. Монголын самбо бөхчүүдээс өнгөрсөн 50 жилд төрсөн анхны болон үе үеийн дэлхийн аваргуудаа алдаршуулж, хүүхэд залууст таниулахад тэмцээний зорилт орших юм. Мөн тамирчдын бэлтгэл сургуулилт, бие бялдрыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Самбо бөхийн дэлхийн аварга цолтнуудыг он дарааллаар /1990 он хүртэл/ нь танилцуулж байна. Ш.Чанрав Тегеран-1973 он, Х.Баянмөнх Улаанбаатар-1974 он, Г.Батсүх Улаанбаатар-1974 он, М.Пунцаг Минск-1975 он, Д.Тэгшээ Мадрид-1979 он, Ц.Дамдин Мадрид-1979 он, Д.Цэнд-Аюуш Мадрид-1981 он, Р.Даваадалай Мадрид-1981 он, Ж.Ганболд Парис-1982 он, Польш-1986 онд (Дэлхийн хошой аварга), Н.Бүргэдаа Парис-1982 он, Г.Жамсран Киев-1983 он, Бильбао-1984 он, Мажента-1987 он (Дэлхийн гурван удаагийн аварга), Х.Баттулга Киев-1983 он, Б.Бат-Эрдэнэ Сан-Себестан-1985 он, Польш-1986 он, Нью-Иорк-1989 он (Дэлхийн гурван удаагийн аварга), О.Балжинням Сан-Себестан-1985 он, Польш-1986, Москва-1990 он мөн (Дэлхийн гурван удаагийн аварга) нар дэлхийн аварга болж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *