Categories
мэдээ нийгэм

17 байршилд явган хүний зам талбай гаргалаа

Явган хүний замгүйгээс иргэд, автомашинтай зам булаалдах буруу хандлага нийслэлд тогтоод удсан. Тэгвэл явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын А/809 тоот захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Явган хүний зам” арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Газрын албанаас нийт 17 байршилд 43 гаруй хашаа, өргөтгөл, явган шат зэргийг буулгаж, явган хүний зам гаргалаа. Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлыг цаашид ч эрчимтэйгээр хийх бөгөөд аян ирэх хавраас дахин үргэлжлүүлнэ. Цаашид 62 байршилд 74 хашаа, хайс, өргөтгөл, зөөврийн байгууламж, гараж, явган шат баригдсан газруудыг чөлөөлөхөөр төлөвлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *