Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын хотын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 25 шатарчин нийслэлийн аваргын төлөө өрсөлдөж байна. Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодруулна. Энэ жилийн тэмцээнд Багахангай, Багануур дүүргээс шатарчид оролцоогүй байна.

Аймаг, нийслэлийн аваргаар шалгарсан шатарчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байгаа бөгөөд хамгийн ахмад шатарчин Чингэлтэй дүүргээс оролцож байгаа 72 настай Р.Доржмаа оролцож байна. Хагас шигшээгээс шалгарсан шатарчид ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Төрийн ордонд болох Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *