Өнгөрсөн сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс буюу гэрийнхээ гадаа тоглож байсан есөн настай хүү сураггүй алга болсон хэрэг гарсан. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан эл хүүг өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Нийтийн эргүүл Өнөрзаяа олж холбогдох хүмүүсийг дуудсан байна. Хүүг тус хорооны Тахилтын дөрөвдүгээр гудамжны айлаас олж, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ