МҮЭ-ийн гишүүн, харъяа байгууллагуудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд хоёр өдрийн сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа нар нээж, Аудит, байгууллагын санхүүгийн дотоод хяналт, шалгалт сэдвээр Энич-Аудит ХХК-ийн захирал Г.Чинтуяа, НӨАТ-ын тухай шинэ хууль, ХАОАТ-ын суутгал, тайлангаар ТЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуул, НД-ын хууль тогтоомжоор НДЕГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, Нягтлан бодох бүртгэлийн өөрчлөлт, ирээдүйн чиг хандлагаар Сангийн яамны НБББГ-ын орлогч дарга Б.Болормаа нар мэдээлэл өгснөөр өнөөдрийн сургалт өндөрлөнө.
Маргаашийн семинараар МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан санхүүгийн чадавхи, тайлагнах механизмыг сайжруулах асуудлуудаар Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Гишүүн байгууллагуудын санхүүгийн тайлан, баланс, уялдаа холбоо, татвар төлөлт сэдвээр Ерөнхий нягтлан бодогч Н.Мөнхтуул, ҮЭ-ийн дотоод хяналт, ач холбогдол сэдвээр МҮЭХ-ны хяналтын хорооны дарга М.Ганхүрэл, өнөөгийн үйл ажиллагаа, цаг үеийн зорилтуудын мэдээллийг ЕНБД Г.Адъяа нар тус тус өгөх аж.
Сургалт, семинарын төгсгөлд “Санхүүчдийн баяр”-ыг тохиолдуулан үр бүтээлтэй ажилласан зарим ажилтныг шагнаж урамшуулах юм байна.