Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданашатар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкэрийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байгаа гэлээ.

Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тус сангийн суурин төлөөлөгч онцлоод 2018 оны төсөв алдагдалгүй, эерэг тэнцэлтэй гарах төлөвтэй байгааг тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын экспортын бодлого, эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *