Categories
мэдээ улс-төр

ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монголбанкны Хууль эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан Б.Ганбатыг томилсон байна. Тэрбээр хуульч мэргэжилтэй, 1995-2013 онд Сангийн яам, Хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Хэлтсийн дарга, Газрын даргаар ажиллаж байсан. 2013-2015 онд Дэлхийн банк, Олон салбарын техник туслалцааны төсөл, эксперт, 2016 оноос Монголбанк, Хууль, эрх зүйн газрын захирлаар тус тус ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *