УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд “Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөдөр М.Энхболдыг гишүүдийг дарамталж, хууль хүчний байгууллагыг өөрийнхөө талд ажиллуулж байгаа гэсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн” -ийг танилцууллаа. Уг албан бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн. Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” хэмээжээ.